Zander's Birth Story

November 15, 2017

 

Everyone has a unique birthing experience. This is the story of my first child birth.

 

It had been around eight months since I had moved to America and about a year since seeing a gynecologist. I wanted to get a checkup, out of blue, to feel comfortable. I made an appointment with my mother-in-law’s OB GYN on September 24th, 2014. I met with the physician, Dr. Hite, and his nurse. At some point during the visit, the nurse stepped out to the lab for testing as the doctor and I stayed in the room talking about my health in general. Suddenly there was a knock on the door and a nurse peeked her head and said "positive."

 

Dr. Hite’s eyes and my eyes met and I asked him what the nurse meant. He broke the news and at that moment confirmed, PREGNANT. I was in shock and awe. I could feel my eyes tearing up and I was especially confused because I had an IUD in place. Dr. Hite sent me to the ultrasound room to double check. Everything seemed to be in place with the IUD, although the string was inside my uterus, instead of protruding out through the cervix. I learned that there was not really an option of removing the IUD since it would pretty much generate an abortion. At 6 weeks, the baby was the size of a sweet pea, the IUD will actually remove the fetus with it if we pulled it out. The doctor went on to inform me that there was 50% chance of miscarriage in these types of pregnancies, but he had also seen full-term pregnancies succeed. That last piece of information gave me so much hope!

 

So, that was how I found out I was pregnant. Rewind to weeks before the big news, my husband and I had been traveling, going out with friends and having drinks like average adults do in their mid 20s. Of course, I was not expecting to be pregnant with an IUD in place. Being in such a situation made us concerned at first. Keeping in mind that there was a 50% chance of miscarriage, we decided to do all we can to keep the baby. At the next doctor’s appointment, my husband accompanied me and together we heard our baby’s heart beat for the very first time. At that point, we both fell in love with our new joy and were ready to do anything for its life's sake.

 

Honestly, our hopes began to plummet throughout the first few months and it wasn't until I was about 14 weeks pregnant that we gained our confidence back. This was due to the fact that I had been spotting every single day, and then at 13 weeks, I had to visit the emergency room due to heavy bleeding. But soon after that ordeal, things began to look better. My second trimester went by smoothly and we started to break the exciting news to our friends and family.

 

March 7th was the first day of the third trimester, I was 29 weeks pregnant and still doing well. At around  5 a.m., strong contractions woke me up. It didn't feel normal but I hesitated and waited to wake my husband up because it was the weekend and this was his only time to rest. I got on my phone and started tracking my stats on the pregnancy app and there I saw a rhythm. It was now 8 a.m. and decided to wake up my husband. He immediately called my delivery doctor and she directed us to get to the emergency room as soon as possible. Living in Chicago at the time, it's still pretty cold out during March so we layered up and took a taxi. I suddenly felt heavy water running down every time the taxi hit a bump. Just like you see in the movies, my water broke while riding in the taxi, but was luckily contained. Finally, at the hospital, the emergency staff confirmed that my uterus had dilated to 4 cm. So they moved us up from emergency department to a delivery room and then we had to wait for my delivery doctor. The contractions worsened and I told my husband that I just wanted to give birth then and there because I couldn't take the pain. We asked the staff for pain relief but they could not give the medicine until the delivery doctor approved.

 

Finally my delivery doctor arrived and at this point it was past 10 a.m. and she decided to give me the lowest dose for pain relief. She made a plan that I should try to keep the baby inside at a minimum of 3 days with a goal of 3 weeks for the best chance of survival. I was told that I could not leave the hospital until the baby was born. And she left. Fine!

 

I remember having a whole bunch of monitors on me and I started to feel a little drugged up and relaxed from the pain medicine. At some point, I needed to use the restroom but my nurse insisted on using a bed pan. As I tried to urinate, I think I had stage fright so she took the hint that I needed some privacy and left my husband and I alone in the room. I was sitting on the bed pan when suddenly I felt something coming out. Literally I shouted, “OH SHIT, THE BABY IS COMING!!!”

 

To be continued

                                                                                                                         Copy Edited by: Jenn Tinoco

 

                                                                          2015.03.06

                                                                            2015.03.07

 

 

Эмэгтэй хүн бүрийн хүүхдээ төрүүлсэн түүх өөр хоорондоо адилгүй нандин дурсамж байдаг. Би анхны төрөлтийнхөө дурсамж болон үйл явдлаас хуваалцъя.

 

Америк улсад ирээд найман сар орчим болж байлаа. Уг нь жилдээ нэг удаа эмэгтэйүүдийн эмчид үзүүлдэг ч энэ удаад жил гаран үзүүлээгүй тул санаагаа амраах гээд юу ч бодолгүй хадам ээжийнхээ үзүүлдэг Hite гэдэг эмч дээр 2014 оны 9 дүгээр сарын 24-нд цаг авав. Эмч маань өөрийгөө болон сувилагч нараа танилцуулаад үзлэгээ хийж байх зуур нэг сувилагч шинжилгээний өрөө яваад ирье гээд гарлаа. Эмч бид хоёр миний ерөнхий эрүүл мэндийн талаар ярилцаад сууж байтал хаалга тогших чимээ сонсогдон нөгөө сувилагчийн толгой зухуйгаад “нэмэх” гэж хэлээд хаалгаа хаачихав.

 

Эмч бид хоёрын нүд дундаа уулзалдахад "Энэ юу гэсэн үг вэ?" гэж лавлан асуувал та ЖИРЭМСЭН гээд тодоор хэлж гэнэтийн мэдээг задаллаа. Би чихэндээ итгэсэнгүй. Нүдэнд баярын нулимс цийлэгнээд бас нэг л ойлгохгүй байв. Учир нь би савандаа спираль тавиулсан байсан юм. Эмч маань дахин нягтлахаар намайг эхо-ны өрөөлүү явуулж харвал бүх зүйл байх ёстой газраа байсан ч спиральний утас нь савруу орчихож. Түүнийг татаж гаргана гэдэг үр хөндөхтэй адилхан юмсанж. Ураг 6 долоо хоногтой ойролцоогоор чигчий хурууны өндөгний хэмжээтэй байсан тул спираль гарахдаа урагийг хамт аваад гарчихдаг гээд бүгдийг байгаа газар нь үлдээлээ. Эмч маань спиральтай жирэмслэлтийн 50% нь үр хөврөл эндэх эрсдэлтэй ч тэр өмнө 9 сартай спиральтай жирэмсэн эхтэй таарч байсан гэнэ. Тэр сүүлийн өгүүлбэр надад их дэм өгч билээ. 

 

Би ингэж л бие давхар болсноо мэдсэн юм.

Манай нөхөр бид хоёр өнгөрөгч долоо хоногуудад аялал зугаалгаар явч, найз нөхөдтэйгээ гарч орж дундаж хорин хэдэн настнуудын хийдгийг хийгээд явж байсан даа хамгийн түрүүнд санаа зовж эхлэв. Жирэмсэний хамгаалалттай байсан болхоор бие давхар болно гэж зүүдлээ ч үгүй явж байсан үе. Хэдийгээр 50%-ийн эндэлт байгаа ч бид хоёр хүүхдээ төрүүлхээр шийдэцгээлээ. Дараагийн удаа эмнэлэг орохдоо бид хоёр хамт явж анх удаа хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсоод амьдралын шинэхэн баяр баясал түүнийхээ төлөө бүгдийг хийхэд бэлэн байв.

 

Чин үнэнийг хэлэхэд эхний хэдэн сарын итгэл найдвар 14 дахь долоо хоногийг хүртэл маш бага байсан. Доошоо байнга цус гардаг дээр нь их цус алдсанаас болж 13 дахь 7 хоног дээрээ түргэний тасагт хүргэгдэж хүртэл айлгасан. Түүнээс хойш бүх зүйл хэвийн болж бид хоёр ч ойр дотныхон болон найз нартай ам бүл нэмж байгаа сайхан мэдээгээ дуулгаж эхэлсэн юм. Жирэмсний хоёрдох шат маань явах ёстойгоороо үргэлжиж дууслаа.

 

Гурав дугаар сарын 7 Миний 29 дахь долоо хоногийн эхний өдөр бүх зүйл тайван байдгаараа байж байтал үүрийн 5 цагийн үед хүчтэй базалтаар сэрэв. Юм бишдсэнийг мэдэрч байсан ч ганц амралтын өдрөөр нь нөхрөө сэрээлгүй гүрийж гар утсан дээрээ байдаг жирэмсэний апп дээр өвдөлт өгөх цагийг тэмдэглэж эхэлвэл давтамжтай өвдөлт өгч байгаа нь харагдлаа. 8 цагийн алдад нөхрөө сэрээж эх барих эмчрүүгээ залгуултал яаралтай төрөх эмнэлэг яв гэдэг заавар өгч байна. Чикаго хотын 3 дугаар сар хүйтэн байдаг. Бид хоёр хувцас давхарлаж өмсөөд таксинд суугаад явж байхад донсолгоо болгон дээр доошоо юм гоожоод барьж болдоггүй яг л кино дээр гардаг шиг таксинд ус хагарчихлаа. Эмнэлэг ойрхон тул ашгүй хурдан эмчийн бараа харав. Түргэний тасгийн сувилагч савны амсар 4 хуруу нээгдсэн байна гээд төрөх тасаг руу шилжүүлж эх барих эмчээ хүлээнэ. Төрхийн өмнөх өвдөлт ярих юм биш, өвдөлтөө тэсэхгүй би нөхөртөө хурдхан төрмөөр байна гээд уйлж билээ. Америкд нугасруугаа мэдээ алдуулагч тариулж төрөх нь элбэг. Тэрийг нь тариулъя гээд гуйтал эх барих эмчийн зөвшөөрөлгүй ямар ч эмчилгээ хийхгүй гэнэ.

 

Ашгүй манай эмч ирлээ энэ үед цаг 10 өнгөрч байх. Эмч судсаар өвчин намдаагч хамгийн бага хэмжээгээр өгөөд өөрийн төлөвлөгөөгөө танилцуулав: Хүүхдээ хамгийн багадаа 3 хоног болж өгвөл 3 долоо хоног гэдсэндээ байлгах, тэр хооронд хүүхдэд хэрэгтэй эмчилгээг хийнэ. Мөн хүүхэд төртөл эмнэлгээс гарахгүй гэж сануулаад өвчин нэлээн намдсаны дараа яваад өглөө.

 

Өвчин намдаах тариа үйлчилж эхлэхэд би тайвширч бас бага зэрэг мансуурна. Энд тэндээс эмнэлгийн чагнах төхөөрөмжүүд зүүлттэй байсныг сайн санаж байна.

Өвдөлт мэдрэхээ болиод иртэл шээмээр болоод сувилагч даа хэлтэл зөөврийн жорлон орон дээр тавьж суулгаад бүлтийтэл сахиад зогсчихлоо. Хүний хажууд шээж чадахгүй байгааг минь өөрөө хэлүүлэлтгүй ойлгоод түр нөхөр бид хоёрыг өрөөнд орхиод гараад явав. Жорлон дээрээ суугаад шээхээ хүлээж байтал доошоо юм гарч байгааг мэдрээд яг ингэж хэлж орилсон “OH SHIT, THE BABY IS COMING!!!” “ХҮҮХЭД ГАРЧ БАЙНА!!!”

 

Үргэлжлэл бий

 

Хүсэлт: Монгол хэлний үг, өгүүлбэр, найрууллага зүйн алдаа байвал сэтгэгдэл хэсэгт дүрэмтэй нь оруулаарай. Мэддэгээ хоорондоо хуваалаарай хүмүүсээ!   

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive