Handmade Gift Ideas for the Holidays

December 9, 2017

In my mind, giving a gift is finding the target of the receiver's heart. The value of a thoughtful gift increases as time passes and while it's being used.

 

For me, handmade gifts are the most precious of sorts. My friends know that I love handmade items. Knowing that they put their time and heart into making the gift itself is truly meaningful to me. I want to share some of the gifts I've received in the past from loved ones as handmade gift ideas for this holiday season.

   

Бэлэг гэдгийг би өгч байгаа хүний сэтгэл авч байгаа хүнийхээ зүрх сэтгэлийн байг онохыг хэлдэг болвуу гэж боддог. Бодож өгсөн сайхан бэлэгний үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх мөн эдэлж хэрэглэх тусам мэдрэгддэг эд юм билээ.

 

Миний хувьд эрхэмийн эрхэм бэлэг бол гараар хийсэн бэлэг. Манай найз нар намайг гараар хийсэн бэлгэнд дуртайг мэддэг болоод ч тэр үү сэтгэл болон хөлс шингэсэн бэлэг өгдөг. Тэд нарынхаа өгч байсан бэлэгнээс уншигчид даа санаа өгье. 

 

1. Knitted Items / Нэхмэл эд зүйлс

 

If you have knitting skills, you have several gifting options... Lucky you! Only your creativity will limit your skills. Hat, scarf, mittens and socks are just an example. This white and purple knitted infinity scarf was a New Year's gift from a friend from 2015. 

 

Та юм нэхэж чаддаг бол бэлэгний сонголт таны бүтээлч сэтгэхүйгээр л хязгаарлагдана. Та үнэхээр азтай юм. Малгай, ороолт, бээлий, оймс бол наад захын жишээ. Энэ өмсдөг ороолтыг 2015 оны шинэ жилээр Дуяа эгч өөрөө нэхэж надад бэлэглэсэн.  

 

 

2. Jewelry / Гоёлын Эдлэл

 

Making jewelry with up-cycled and natural materials. Is this not the coolest idea, ever?  My close friend Jinju from Korea loves the beach and while she's there, she looks for shells and sea-glass. After gathering a unique collection, she creates jewelry and items for home decor by adding some thin rope and twisting metal. Several years ago, she gifted me the green necklace in the middle and later took notice that I would wear it often; then a year later she gifted me the other two. Either with a piece of glass or rock, anything that looks unique to you can be embedded or wrapped in wire and can become a thoughtful piece of jewelry. 

   

Хаягдал материалаар гоёл чимэглэл болон дурсгалын зүйлс хийх сайхан санаа биш гэж үү? Солонгос найз Jinju эгч маань далайн эргээс түүсэн шилний хэлтэрхий болон далайн хясаа зэргийг төмөр утсаар ороогоод утсанд хэлхэж бүх төрлийн гоёл чимэглэл болон ханын зүүлт хийдэг. Хэдэн жилийн өмнө надад нэг зүүлт (голд байгааг) өгснийг би байнга зүүж байхыг анзаараад жилийн дараа дахиж хоёрыг нэмж бэлэглэсэн :) Янз бүрийн чулуу болон шил ашиглаж сонин содон зүйл хийж бэлэглээрэй!

 

3. Fabric Items / Даавуугаар хийсэн эд зүйлс

 

 

Felt is thick enough to hold it's shape and easy to sew. Use felt or any other sturdy fabric to create various items such as a pencil case, a makeup case, etc. Then, add buttons, a zipper or a clip which can be used as a lock. For accessories use some lace, a bow, or ribbon saw and simply stick onto the surface. My friend from undergrad finished the last touch in front of me as she gifted me this makeup case. Sometimes I use it as a case for my sunglasses too. Let's use one item for multiple purposes. Right!

P.S. I found a youtube video to teach me how to make such a case, step by step. 

 

Бөс барааны дэлгүүрээс биетэй даавуу сонгож түүнийгээ оёж шидээд үзэгний сав, будагны сав гэх мэт төрөл бүрийн сав хийж бэлэглээрэй. Миний оюутан насны сайн найз Төвшөө энэ жижиг цүнхийг нүдэн дээр минь сүүлийн гоёлыг нааж дуусгаж өгсөн шүү. Цүнхэн доторхыг минь цэгцлэгч. Хаяа нүдний шилний сав болгож ашиглана бас. Нэг юмыг олон төрлөөр ашиглаж байгаарай уншигч даа. Зураг дээрхтэй төстэй цүнх хийх заавар youtube video-г орууллаа. 

 

Use ribbon, tulle or any kind of fun fabric, even leather, to fold it your own way or make a bow to embellish. Then glue or sew the final fold onto a hair clip, headband or hairband. These hair clips pictured above were made by my close friend Juyoung in Korea. She's gifted me a few and I cherish them dearly. 

Take note of the burgundy pair of flower earrings which are also pictured above. They are handmade by using the actual corn husk flower which is native to Mexico. They added some glue at the back of the husk to keep the husk and maize together with a nice metal hook added for a final drop down effect. My friend Jenn gifted me these when she took a trip to visit family there in 2013. If you can find the way you can make anything, huh? I personally polish off my look with handmade accessories for every season.  

P.S. Yes, I included another youtube video to show you how to make a simple hair bow.

 

Тууз, тор бүх төрлийн гоёмсог даавуу, амьтны арьс байсан ч болно! Сонгосон материалаа өөрийн хүссэнээр нугалж цэцэглээд үсний хавчаар, үсний даруулга эсвэл үсний боолт дээр наах юмуу оёно. Туузаар  үсний хавчаар хийх заавар youtube video орууллаа. Зураг дээрх үсний хавчааруудыг Juyoung гэдэг Солонгос найз маань гараар хийж дурсгасан. Би нандигнана гэж жигтэйхэн :) 

Харин дээрх ээмгийг Jenn гэдэг найз маань 2013 онд Мексикээс ирэхдээ бэлэглэсэн. Мексикт ургадаг эрдэнэ шишийн цэцэг болон хальсыг хооронд нь цавуудаж тогтоогоод хойд талд нь төмрөөр гогцоо гаргаж ээмэгний дэгээнд зүүж хийсэн харагдана. Сэтгэж чадвал юугаар ч юм хийж болох нээ. Би жинхэнэ гараар хийсэн гоёлоор жилийн аль ч улиралд өөрийгөө хөөрхөн өнгөлөөд гараад явдаг.

 

4. Handmade Postcards / Гараар хийсэн Ил Захидал

 

You can use construction paper or letter stock to create a letter or a postcard! Fold it how ever you would like and paint, draw or add stickers in which ever way you love. Write the thoughtful words that can light them for a day or even years. You know they would crazily love it! At least I would. These two postcards are from my good friends Lindsey (left) and Jenn (right) from a few years ago. Just having the realization that "they made it" makes me melt every time I sporadically read them.

 

Бичгийн цаас болон өнгийн цаасыг яаж л бол яаж нугалаад хүссэн өнгөөрөө будаад эсвэл зураг зураад тэр өдрийг нь бүр тэр жилийг нь гэрэлтүүлж дулаацуулсан үг бичээд өгвөл ямар зэрлэг вэ! Би лав унхаангүй дуртай байна. 

Lindsay (зүүн талынх), Jenn (баруун талынх)  хоёрын хэдэн жилийн өмнө илгээсэн гараар хийсэн ил захидлууд. Илээд л... Өөрсдөө хийсэн гэж бодхоор хайр асгараад байдаг.  

 

5. Bookmark / Номын Хавчуурга

 

Bookmarks come in all shapes and and sizes.  Some can be as simple as string and beads. To create this kind of bookmark, start with your choice of yarn. Then you can add buttons, or maybe make use from that lost single pair of earring, or any kind of cute or colorful accessory that can dingle; and then tie them to the ends. That's it! One day my friend Nymka pulled his hand from his pocket and gave me the look to place my "palm up," I thought he will drop something fuzzy to scare me... Instead this cute little bookmark dropped onto my hand. I still use it all the time and still reminds me of a good memory. 

 

Номын хавчуурга янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээр  байдаг. Зарим нь бүр энгийн утас болон бөмбөлөгөөр хийсэн байна. Хийх заавар: мяндсан утас, нэхмэлийн утас эсвэл юм оёдог утсыг өөрөө эрчилж байгаад хоёр үзүүрт нь товч, гээсэн өрөөсөн ээмэг үгүй бол үзэмжтэй унжлага болхоор зүйлүүдийг зангидаад л болоо. Нямка гэх сайн найз маань сүүлд уулзахад халааснаасаа нэг юм атгаж гаргаад нүдээрээ "гараа өг" гэв. Би энэ муу яг намайг айлгасан арзайсан юм гаран дээр тавих нь гээд гараа тостол ийм хөөрхөн номын хавчуурга унасан. Байнга хэрэглэдэг бас харах болгонд найз маань дурсагдаад сайхан байдаг.

 

6. Baked Goods / Жигнэмэг хийх

 

Who doesn't like sweets!? Bake any kind of cookie and wrap it in a bag. This is the kind of gift in which we really pour our heart and time into it. My family bakes all kinds of cookies and hands them out to our friends and neighbors for the holidays.

 

Амттанд дургүй хэн байх билээ!? Гоё амттай боорцог хайраад савлаад өгсөн чиг л хөлс сэтгэл шингэсэн ТОМ бэлэг. Манай гэр бүл баяраар жигнэмэг хийж дэгжин баглаад найз нөхөд, хөрш болон танилууд даа өгдөг.

 

If you lack in free time or materials to do any of the gift ideas listed above, you can always ask someone to make it for you and pay for them instead. We can always help each other out.

 

The following items # 7 - # 11 are for my Mongolian readers. I want to encourage them about supporting small and local businesses. Thank you so much for reading my blog! Happy Holidays!

 

Энэ бүгдийг та өөрөө хийх завгүй бол таньдаг хүмүүсдээ захиалж үнэ хөлсийг нь өгөөд хийлгүүлж болно шүү. Хэн хэндээ буян болог.

 

Дээрх арга таны нөхцөл байдалд таарахгүй цаг нь тулсан байвал эсвэл хийх материал олдохгүй бол дотоодын бүтээгдэхүүнээр нэгнийгээ баярлуулаарай. Монгол бараа таваарын өнгө үзэмж, чанар мөн өвөрмөц байдаг нь  надад их таалагддаг.

 

7. Дотоодын Бүтээгдэхүүн

 

Манай найз Тэсс өнгөрсөн зун Монгол явж ирэх дээ надад Ялгуун брэндийн хүзүүний торгон алчуур бэлэглэсэн. Харах болгондоо хаанаа яаж зүүх талаар боддог. Өд шиг хөнгөн хэрнээ дулаахан бас өнгө нь ямар ч хувцас дээр өмссөн тодорч, ялгарч харагдана. Томоор нь харвал Монгол ахуй болон Монгол хатадын зурагтай. Ялгуун брэндийн тухай Бюро-оос уншаарай. Мөн дэлхийн өнцөг буланд байгаа уншигчид аа Amazon онлайн дэлгүүрт Ялгуун брэндийн торгон алчуур зарагдаж байна билээ.

 

Монголд дотоодын арьсан эдлэл зардаг дэлгүүр элбэг тааралддаг. Тэдэндээ орлого оруулаарай. Энэ зоосны савыг Ожа найз маань 6 жилийн өмнө Монголоос илгээж байсан. Эдэлгээ үнэхээр сайн даадаг. Харин энэ жижиг цүнх бол кофены таар шуудайгаар хийсэн цүнх. Энэ мэтийн хаягдал материалаар хийсэн эд зүйлс хэрэглэж байгаль орчиндоо ээлтэй амьдарч бас хувийн бизнес эрхэлдэг хүсүүст тус нэмэр болцгооё! 

 

8. Ном, тэр дундаа САЙН ном бэлэглээрэй. Ямар ном авхаа мэдэхгүй байвал сонгодог уран зохиолын ном сонгоорой. Эвсэл та өөрийн уншсан номноосоо авч өгөөрэй. Дараа ном хаялцаж бэлэг өгсөн хүнээ таньж болох бус уу.

 

9. Lhamour брэндийн бүтээгдэхүүнээр нэгнээ баярлуулж болох нь. Би "хонины сүүлтэй саван" хэрэглэж үзсэн. Хурц үнэр байхгүй мэдрэмтгий экземтэй арьсанд маань сайн таарч байсан. 

 

10. Sea Berry брэндийн чацаргана жимсний арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгоорой. Өвлийн улиралд гарын тос их хэрэгтэй байдаг тийм ээ? Би хэрэглэж үзээгүй ээ. Монгол явхаараа...

 

11. Хайртай хүмүүсийнхээ ажил гэр хоёрын аль нэгэнтэй нь ойрхон хувийн кофены газрын аяга кофены эрхийн бичиг өгвөл ямар вэ? Хүний ходоод баярлуулах сайхан шүү дээ. 

 

Гэх мэтчилэн дотоодын болон хувийн газруудаас бэлэгээ сонгоорой! Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй бол өөр хэн дэмжих билээ. 

 

Хүүхдүүдэд чихэр жимснээс илүү буддаг зураг, өнгийн харандаа, үлгэрийн ном бүр багачуудад модон тоглоом авч өгөөрэй. Нэг идэх хоол хугас өдрийн хань гэдэг. Дахин дахин давтаж хэлье хүүхдүүдэд чихэр шоколад бэлэглэж мөнгөө битгий гарздаарай. Тэрэн дор духан дээр нь үнэрлээд ганц сайхан үг хэлсэн нь илүү бэлэг болно.

 

Дээр дурьдсан зүйлүүд бол ердөө л бяцхан санаа. Таны дотор хэний ч бодож олооогүй илүү сайхан санаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Уншигч та өөрөө өөрийгөө сайн сонсоорой! 

 

                                                                                                                          Copy Edited by: Jenn Tinoco

 

 

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive