SEPHORA FAVORITES: 7 Highlighters, A Review

February 18, 2018


First of all, a special thanks to my mother-in-law for the beautiful birthday gift! I've been using all of these beauty products since November and now I feel confident enough to write a review about them. Before I begin the judgement (just kidding), I want to share a personal story about my relationship with makeup. Since I was a little girl, I admired my mom and grandma' applying their own beauty products. I fell in love with cosmetics and would sometimes steal from my mom's stash and hide it somewhere so I could secretly use it over and over again. Now as a grown up, I can finally afford my own kind of makeup and create playful styles all on my own. Last October I took my hobby to the next level... I signed up for a private class session from Hollywood's celebrity makeup artist Oonoo (Mongolian M.U.A.) while I visited Los Angeles. I received an in-depth lesson about the basics of makeup application, as well as special styles but with her own knowledge and techniques. Now I know exactly which part of my face should be paired with these beautiful highlighters. Yes, I learned so much even with basic applications. Okay, let's do this!

 

Before use, I conducted some research on each product for a list of ingredients. I wanted to know what the manufacturer used to make such  variations of glitter, shimmer and texture. And most importantly, are these products safe for our skin and the environment? And yes to my knowledge, these products and brands are trustworthy! I will link few articles at the end of this post for more information on which type of ingredients to avoid while purchasing your next beauty product.   

 

1. BENEFIT HIGH BEAM & COVER FX 

 

Liquid Highlighters

 

My first thought was, "these liquid products will be perfect on my dry skin!" I was wrong. They were actually not as oily and had nothing to do with certain skin types. I usually apply the highlighter for a finishing touch, meaning after concealer, foundation and powder. I first used these highlighters in that specific order but it took away all of my base makeup. This is due to the fact that it’s liquid, thus you have to rub it in to spread it out. I ended up looking super patchy. Eww! So on my second attempt, I applied the liquid highlighter first, before the foundation and it worked! I like to use these highlighters when I want to create sun-kissed-look. You know... that healthy glow when you were out in the sun but didn't get a sun burn.

COVER FX has the sunset-like-copper-color enhancer drop which I truly love. You can create a romantic yet relaxed look with it. I choose to wear it in the evening for special events. The High Beam compliments a during-day-look which is a healthy and light glow for me. Depending on where I'm going and what I'm wearing, I switch them on and off. And yes, I would totally wear them in the cold weather, because they make me look nice and warm. 

 

2. Tarte & Becca

 

Pressed Highlighters

 

As you can tell from the photo Tarte (on the left) looks warmer than the Becca (on the right). With my skin tone, Becca works better as a highlighter. They're both easy to use with or without a brush after applying foundation. I prefer to use my fingers to apply all of my cosmetics. It feels like I have more control and more natural to me. Some M.U.A.'s also advise finger application v.s. a brush, as long as you have clean fingertips and if you prefer it, go for it! I use Tarte when I wear gold accessories since it gives me a more classic golden-yellow-glow. When I wear heavy knitted clothes, I want my face to look cool and light, so I switch it up to Becca

 

3. MILK MAKEUP & NUDESTIX

 

Stick Highlighters

 

These are very easy to apply (directly) and easy to correct with just the fingers. NUDESTIX gives me pearly glow since I can see there's a little bit of light pink tone in it. I actually like how the packaging is so cute and small; and you don't need that much highlighter anyways. I like how the MILK MAKEUP highlighter appears on the skin with minimal shimmer. It's not like you draw one line and then, uh-oh rub and fade. It actually comes out with a very low amount of shimmer and if you desire to apply more, you may easily do so. Stress free. If you're happy with the first application, you're done! 

 

4. BOBBI BROWN ​

 

 

This product is more of a highlighter than a bronzer. It comes out bold and the shimmer is thicker than the products above. I use it when I want to create a dramatic and sophisticated look. You can easily tell that I'm wearing makeup when I put this on my skin. She is my best friend for Friday or Saturday nights out :) Amirite?

   

Overall, I genuinely liked all of the beauty products. It's unfortunate that I have them at the same time because now I'm really comparing them to each other. Plus, I have more makeup knowledge from my trip to Los Angeles. Honestly, if I had one of these at a time, I would just love it and use it until it the very last drop.

 

My favorite one is Becca because 1) It is very easy to apply 2) the texture works for my skin tone 3) the packaging is small and has mirror.

 

A side note: the sticker highlighters leave that kind of lipstick-oily-feeling. Not my favorite feeling. I will still use them anyhow... I prefer not to waste things, especially gifts :)

 

Here are two helpful articles about what to avoid when you purchase beauty products: 12 Ingredients To Avoid In Makeup + Skincare ProductsWhat to Look For When Buying Natural Beauty Products

 

Hope this review was fun and helpful for your next future purchase! 

 

                                                                                           Copy Editor: Jenn Tinoco

 

 

SEPHORA FAVORITES: 7 Highlighters, A Review 

 

Эхлээд ийм гоё төрсөн өдрийн бэлэг өгсөнд хадам ээждээ баярлалаа гэж хэлмээр байна! Би эдгээр гэрэлтүүлэгч бүтээгдэхүүнүүдийг 11 сараас хойш хэрэглэж байгаа. Сэтгэгдэл бичихүйц хангалттай хугацаа гэж бодож байна. Шууд шүүмжилж гоочлохын урьд (наргисан юм) нүүрний будагтай нөхөрлөж эхэлсэн бяцхан түүхээс хуваалцая. Жоохон охин байхын л ээж эмээ хоёрынхоо нүүрээ будахыг харж хүүхдийн хөөрхөн нүдээр бишрээд суудаг байлаа. Нилээн томроод ээжийнхээ будагнаас шомбодож нууцаар нүүрээ буддаг болсон. Харин одоо нас биенд хүрч өөрөө будагаа авч хүссэн төрхөө бүтээдэг болжээ. Өнгөрсөн 10 сард Los Angeles явахдаа энэ хоббигоо дараагийн шатанд аваачхаар шийдэж Холливудын оддын нүүрийг буддаг makeup artist (M.U.A) Oonoo -гийн ганцаарчилсан сургалтанд сууж нүүр будалтын үндэс болон өөрт тохирсон хэв маягаар будах арга барилаас суралцсан. Одоо би энэ гоё гэрэлтүүлэгчүүдээ нүүрнийхээ яг аль хэсэгт яаж тавихыг мэднэ. За эхэлцгээх үү!

 

Гэрэлтүүлэгчээ хэрэглэхийн өмнө гялтганасан сааг хаанаас гаргаж авдаг, арьсан дээр тогтоохын тулд юу хэрэглэдгийг мэдэхийн тулд бүтээгдэхүүн нэг бүрийн найрлагыг судалж үзсэн. Хамгийн чухал нь эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд бидний арьс болон хүрээлэн буй орчинд муу нөлөө үзүүлдэг болов уу? гэсэн асуултанд хариулт хайсан юм. Миний л олж мэдсэнээр эдгээр бүтээгдхүүн болон брэндүүдэд итгэж болно. Энэ постын доор ирээдүйн гоо сайхны бараа худалдан авахдаа зайлсхийх орц болон химийн бодисуудын жагсаалттай таны мэдлэгт тус болох нийтлэлүүдийн холбоосыг үлдээнэ ээ. 

 

1. BENEFIT HIGH BEAM & COVER FX

 Шингэн гэрэлтүүлэгч

 

Хамгийн түрүүнд шингэн юм чинь тослог байж таараа миний хуурай арьсанд тохирно гэж бодтол арьсны онцлогт ямар ч хамаагүй эд байна лээ. Би гэрэлтүүлэгчээ хамгийн сүүлд тавьдаг (өө дарагч, суурь крем, пудрийнхээ дараа гэсэн үг). Энэ хоёрыг тэр дарааллаар хамгийн сүүлд түрхсэн чинь шингэн болохоор будгаа тараах гэж үрээд суурь будаг маань холилдоод арилах нь арилаад бүр алаг цоохор болоод дууссан. Тиймээс ийм шингэн гэрэлтүүлэгчийг кремнийхээ өмнө түрхэх эсвэл кремнийхээ араас хурдхан түрхвэл илүү зохимжтой юм билээ. Би энэ хоёрыг наранд үнсүүлсэн мэт дулаахан төрхийг бүтээхэд хэрэглэдэг. Наранд сайхан борлосон гэхдээ түлэгдээгүй эрүүл гэрэлтсэн төрх.

 

COVER FX нар жаргах үеийн улбар-шаргал-зэс шиг өнгийг ялгаруулдагт нь би маш их дуртай. Романтик бас нүдэнд дулаахан төрх бүтээх дээ хэрэглээрэй. Би үүнийг орой гарах арга хэмжээнд ихэвчилэх түрхдэг. Харин High Beam өдрийн сэргэг, хөнгөхөн, цэвэрхэн төрх байдалд илүү тохиромжтой. Юу өмсөж хаашаа явахаас шалтгаалаад энэ хоёрыгоо ээлжилж хэрэглэдэг. Нээрээ! Миний хувьд хүйтний улиралд илүү тохиромжтой санагдсан. Учир нь царайг сайхан дулаахан харагдуулдаг бас хуурай мэдрэмж өгөхгүй.

 

2. Tarte & Becca

Шахмал гэрэлтүүлэгч

 

Зурагнаас харж байгаачлан Tarte (зүүн талынх нь) илүү шаргал буюу дулаан туяатай Becca - г (баруун талынх нь) бодвол. Миний арьсны өнгөнд гэрэлтүүлэгчийн хувьд Becca сайн тохирдог. Энэ хоёр гэрэлтүүлэгч хоёулаа суурь кремний дараа багсаар болон хуруугаараа тавихад маш хялбар. Би хурууныхаа үзүүрээр будагаа тавихыг илүүд үздэг. Яагаад гэвэл хуруугаа захирах нь багстай ажиллахаас илүү амар бас натурал санагддаг. 

Зарим M.U.A. гар тань цэвэрхэн бас өөрт тань багс барьснаас илүү хялбар байдаг бол аль өөрт эвтэйхэн аргыг хэрэглэхийг зөвлөдөг. Tarte алтан шаргал туяатай учир би алтан шар аксесуар зүүхдээ хэрэглэдэг. Харин  нэхмэл цамц юмуу зузаан хувцас өмсөхдөө царайгаа сэрүүхэн хөнгөхөн харагдуулхын тулд Becca - г түрхдэг.

 

3. MILK MAKEUP & NUDESTIX

Стик хэлбэрийн гэрэлтүүлэгч

 

Энэ хоёр хоёулаа шууд нүүрэн дээрээ зураад хуруугаараа засахад маш хялбар гэрэлтүүлэгчүүд.  NUDESTIX сувдан гэрэлтүүлэг өгдөг (нэг тийм солонгороод байгаа юм шиг хирнээ бүдэгхээн ягаан туяатай). Савалгаа нь их хөөрхөн авсаархан бас жижигхэн. Угаасаа нүүрэнд их гэрэлтүүлэгчийн хэрэг байдаггүйг ч хэлэх үү. MILK MAKEUP -ийн саа бага гардаг нь их таалагддаг. Нэг зурсанаа ЯАНАА! гээд үрээд арилгах гээд байхгүй. СТРЕСС ҮГҮЙ, нэг зурж харлаа нэмж түрхмээр байвал түрхэнэ хэрвээ анхны түрхэлт тань таны сэтгэлд нийцсэн бол тэгээд л гүйцээ. 

 

4. BOBBI BROWN ​

 

Энэ маань харин гэрэлтүүлэгч гэхээсээ илүү бронзер буюу шанаа хэсгээ тототгох гялалзуулагч юм. Дээрх бүх бүтээгдэхүүнийг бодвол их тод гардаг сааны ширхэг нь ч том. Би үүнийгээ нүдэнд шууд тусахуйц хурц будмал дүр бүтээхэд хэрэглэдэг.  BOBBI BROWN ​түрхсэн байхад хэн ч харсан будсан нь харагдана. Баасан, Бямба гаригийн үдшийн сайн найз :) Зөв үү? 

 

Ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнүүд дээ дуртай. Нэг дор бүгдийг авсан нь жоохон харамсалтай юм. Яагаад гэвэл нэг бүрчилэн хооронд нь харьцуулж голж шилээд. Нэг нэгээр нь авсан бол дуртай яа сүүлийн дуслыг нь дуустал хэрэглэх байсан.

 

Надад хамгийн их таалагдсан нь Becca. 1) хэрэглэхэд маш хялбар  2) миний арьсны өнгө болон онцолт тохирсон 3) сав баглаа боодол: авсаархан бас жижиг тольтой

 

Стик хэлбэрийн гэрэлтүүлэгч нар маань нэг хэсэгтээ шингэтэлээ өтгөн тослог юм шиг гадаргуу үлдээдэг. Миний дуртай мэдрэмж биш гэхдээ л дуустал нь хэрэглэнэ. Би юм авчихаад хэрэглэхгүй байх ялангуяа хүний өгсөн бэлэгийг дэмий хадгадах дургүй ээ.

 

Энэ миний дээр дурьдсан ирээдүйн гоо сайхны бараа худалдан авахдаа зайлсхийх орц болон химийн бодисуудын жагсаалттай таны мэдлэгт тус болох хоёр нийтлэл:  12 Ingredients To Avoid In Makeup + Skincare ProductsWhat to Look For When Buying Natural Beauty Products 

 

Review маань уншхад сонирхолтой бас таны дараагийн худалдан авалтанд хэрэг болсон гэж найдаж байна. 

 

Дараагийн нийтлэлээр уулзатлаа түр баяртай!

 

xoxo MindofaMongol 

 

 

 

 

   

 

   

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive