Midnight in PDX

March 20, 2018

When the sun sets, it has it has own magic. The streets I know in the daylight completely change their atmosphere and scene at night. People get relaxed and loosen up. There's no shame in dressing up a little extra and walking home tipsy. This particular night out in Portland (PDX) changed my perspective of creativeness. I want to share that experience with you...

 

Нар жаргах мөч өөрийн гэсэн ид шидтэй. Өдрийн гэрэлд миний мэдэх танил гудамжууд харуй бүрий болоход уур амьсгал, өнгө үзэмжээ бүхэлд нь өөрчилнө. Хүмүүс тайван бас чөлөөтэй болж гангалах, гэрлүүгээ бага зэргийн халаалттай алхахад ичих зүйл ер үгүй. Яг тэр шөнийн Портланд хотод болсон үйл явдал миний мэдэх бүтээлч сэтгэлгээг өөрчилсөн юм. Үүнийгээ та нартайгаа хуваалцхыг хүслээ...

 

Social media is always full of surprises and opportunities, but only if you can use it right. Last week out of curiosity I looked up #pdxbloggger on Instagram and found Jyssica (Social Media specialist). I was immediately sucked into her account. She creates content for small businesses and individuals. Not a typical blogger that I know. Amazing! Isn't it? Now she is my new local business source. I signed up to be an audience member for a live in-studio recording for a podcast called “That's So Millennial,” which Jyssica co-hosts. Their guest was Modi Oyewole (co-founder of Trillectro) and the topics discussed were truly inspiring and clicked with me. The main topic was on how to become an entrepreneur and what Modi's career path was. His heritage is Nigerian and when he visited his home country recently he said that "these Nigerian kids know what WE know, plus they know what THEY know," and that really resonated with me. From personal experience, traveling and relocating can give people a chance to gain more life knowledge and be street smart. Yes, never under estimate anyone! They know what they know plus now know what you know.  

 

Сошиал ертөнцийг зөв ашиглаж чадвал гэнэтийн бэлэг болон боломжуудаар дүүрэн. Өнгөрсөн долоо хоногт гэнэт миний амьдардаг хотын блоггерууд гэж ямаршуу нөхдүүд байна аа гэж сонирхоод Instagram дээрээ #pdxbloggger гэж бичиж Jyssica - г олоод бүр account хуудас руу нь ховх соруулчихав. Тэрээр блогтоо жижиг бизнес болон хувь хүмүүсийг сурталчилан таниулах нийтлэл бичдэг. Өөрийнхөө тухай бичдэг байдаг л блоггеруудаас өөр байгаа биз?! Одоо Jyssica миний Портланд хот дахь шинэхэн мэдээний эх сурвалж. Би түүний хамтран хөтөлдөг “That's So Millennial,” гэх онлайн шууд радио нэвтрүүлэгт үзэгчдийн суудалд суухаар бүртгүүлсэн юм. Тэр оройн зочин Modi OyewoleTrillectro хамтран үүсгэн байгуулагч) болон сэдэв үнэхээр намайг өрдөн бас олон зүйл дээр санал нийлж авцалдана. Нэвтрүүлгийн гол сэдэв хэрхэн хувиараа бизнес эрхлэгч болох вэ мөн түүний зам мөр ямар байсан талаар чөлөөтэй ярилсан. Modi Нигер гаралтай саяхан нутагтаа очиж ирсэн тухай ярьж байх даа "Нигер хүүхэд залуучууд ӨӨРСДИЙН мэддэгийг мэднэ дээр нь БИДНИЙ мэддэгийг мэднэ."гэж хэлсэн нь одоо ч чихэнд цуйраатсаар. Миний хувийн туршлагаас аялал болон нутаг сэлгэж нүүх нь хүний ерөнхий мэдлэг болон амьдралын ухаанд суралцах боломжийг илүү нээдэг мэт. Тиймээ, хэзээ ч хүнийг битгий дутуу үнэлээрэй! Тэд өөрсдийн мэддэгийг мэднэ давхар таны мэддэгийг мэднэ шүү.  

 

After the podcast session was over, I was invited to an afterparty. I didn't plan to stay out later that expected, but I thought to myself, "why not take advantage of the night since you're already downtown hanging with new friends and my hubby is watching our son?" Afterparty it is! The spot was in downtown at a club called Valentines. Little did I know that my mind was about to explode meeting young Portland creators!

 

Радио нэвтрүүлэг дуустал дараагийн үдэшлэгт уригдав. Уг нь оройтох төлөвлөгөөгүй байсан ч дотроо "Би тэртээ тэргүй шинэ найзуудтайгаа хотын төвд байна нөхөр гэртээ хүүгээ харж байгаа юм чинь яагаад энэ үдшийг ашиглаад авч болохгүй гэж?", ингэж бодож аваад дараагийн үдэшлэгт явлаа. Хотын төвт байрладаг орох газрын маань нэр Valentines гэх. Миний санаж байгаа зүйл гэвэл Портланд хотын бүтээлч залуучуудтай танилцаж тархи маань тэсрэлтэнд орсон!      

 

Although it was a club, we didn't expect to see a rack full of clothes for sale as soon as we walked in. This vendor had men and women's coats, jackets, pants, sweaters, all sorts of tops, jumpsuits, shoes and accessories. I honestly thought it was the bar theme at first but I quickly found out that someone named Kandy was actually selling all this stuff. It doesn't happen all the time that night was a special event night called "Gradient" and was produced by Timothy B  and DJs were Modi, Vincent and Timothy I went through Kandy's collection from vintage to unique and very hipster styled outfits. I ended up buying a fur hat and got to know her a little bit since she's the kind of girl that has a huge personality and is very outgoing. Kandy stated that her mom and herself collected these clothes over the years from thrift stores, garage sales and even some of the outfits used to belong to her mom. What a genius idea... In da' club, great music, dancing, drinking, with an opportunity to network and finding a gem in Kandy's unique collection. 

The next day, through Instragram, I found out that she's also a producer. Check out Kandy's recent work here.

 

Club гэсэн хаягтай байсан ч яваад ортол өлгүүр дүүрэн хувцас зархаар өлгөөтэй байна гэж төсөөлсөнгүй. Ер нь тэгж зүүдэл ч үзээгүй байх. Өлгүүрт эрэгтэй эмэгтэй гадуур хувцас, цув, өмд, цамц, төрөл бүрийн футболка, комбинезон, гутал бас аксессуарууд өлгөөтэй. Үнэнийг хэлхэд би эхлээд үүнийг club - ийнх нь чимэглэл гэж бодтол Kandy гэх охин худалдаа явуулж байгааг гялс ойлгосон. Өлгүүр дэх хувцасууд бүгд хуучны өвөрмөц хийцтэй hipster маягийнх. Би түүнээс үстэй малгай худалдаж авангаа яриа өрнүүлэв. Өөрөө ч нүүрэмгий, найрсаг, яриа охныг хэлэх үү. Kandy эдгээр цуглуулгыг ээжтэйгээ олон жил  хуучин барааны дэлгүүр бас айлуудын хуучин эд зүйлсийн худалдаанаас авсан цуглуулга гэж хэлсэн. Зарим нь бүр ээжийнх нь өмсдөг байсан хувцаснууд. Ямар гоц гайхалтай гээчийн санаа вэ...club дотор, зэрлэг хөгжимд, бүжиглэн, ундаа уунгаа хүмүүстэй танилцан Kandy - гийн содон цуглуулагаас эрднэс олно. Дараагийн өдөр нь Instragram-аас түүнийг продусер гэдгийг мэдсэн. Kandy - гийн саяхны бүтээлийг үзээрэй. Жич: өөрөө продусер хийж өөрөө тоглосон байна лээ.   

 

 

Continuing up to the second floor of the club, the music sound was just right, not too loud, enabling  goers to hang out and converse without screaming at each other. There I met this young, humble guy who was talking to my friend. His name is Demetrius. We talked about travel and how refreshing it is to get new ideas. My friend told me that he is a very creative shoe designer. He redesigns sneakers and well... I don't have to explain much, just watch his Youtube video! He pretty much breaks down sneakers completely and adds more or less to them, wherever his mind leads him and then he assembles them back together. Insanely creative!

 

Club - ийн хоёр давхараас үргэлжлэл; Хөгжмийн сул чанга нь яг таарсан club-чид нэгэн рүүгээ орилохгүйгээр хоорондоо үг сольж болхоор. Тэнд манай найзтай ярилцаад зогсож байсан даруухан залуутай танилцлаа. Түүний нэр Demetrius. Бид хоёр аялал болон зугаалга шинэ санаа төрхөд яаж нөлөөлдөг гэх мэтийн энгийн яриа өрнүүллээ. Дараа нь манай найз над дээр ирээд наадах чинь мундаг гутлын дизайнар гэж хэлсэн. Тэрээр пүүзэнд дахин дизайн хийдэг... за за би энд тайлбарлах шаардлага байхгүй зүгээр л түүний Youtube video - г үз! Пүүзийг тэр чигт нь задлаад нэмэх зүйл байвал нэмээд хасах зүйл байвал хасаад түүний санаа хаашаа хөтөлнө түүгээр хийгээд эргүүлээд угсраад оёчихно. Ярих юмгүй гарцаагүй бүтээгч!     

 

 

After a bit of more socializing, I took a break for myself. I ordered another drink, danced a little and went through the clothing rack one last time. After that I met another young creative person named Louis. When I told him my name in a very pronounced way: H-A-L-I-U-N, he gave me a "where are you from" look. So naturally, we started chatting about Mongolia. He had lots of curious questions about my homeland. I love curious people! That's a sign of a creative person in my opinion. Then I asked what he did and said he was a Hip-Hop dance instructor. He creates his own choreography and teaches it at Steps PDX. My jaw dropped when I saw his dancing videos. Watch his dancing here! So smooth and sleek. I signed up for his beginner's class later this month. I was sold after I watched the short videos he created, I could see he has great taste and vision.

 

Хэсэг хүмүүстэй танилцсаны дараа өөртөө завсарлага аван дахиад нэг уух юм захиалж жоохон бүжиглээд сүүлийн удаа өлгүүрдэх хувцасыг сонжлоо. Дараагаар нь дахиад нэг Louis гэх бүтээлч залуутай гар барив. Нэрээ бараг үсэглээд Х-А-Л-И-У-Н гээд хэлтэл өөдөөс "хаанахын хүн бэ" гэдэг харц харна. Тэгээд л цаанаасаа Монгол орны тухай яриа үүслээ. Тэр надаас манай орны тухай олон сонирхолтой асуулт асуусан. Би сониуч хүмүүст үнэхээр дуртай! Миний бодлоор сониуч байна гэдэг өөрөө бүтээлч хүний шинж. Түүний юу хийдгийг асуутал Hip-Hop бүжгийн багш гэнэ. Louis бүжгээ өөрөө дэглээд Steps PDX гэдэг бүжгийн сургуульд заадаг. Би түүний бүжиглэх бичлэгүүдийг үзээд ирүү мултрах шахсан. Бичлэгүүдийг нь энд дарж үзээрэй! Нээх гоё тогтуун бас цэмцгэр. Би энэ сарын сүүлээр түүний анхан шатны бүжгийн хичээлд суухаар бүртгүүлсэн. Түүний богино бичлэгүүдийг үзхэд л угаасаа мэдрэмжтэй нь мэдрэгдэнэ.     

 

 

My photographer friend Jay accompanied me through out this PDX night out. Yup, another creative individual! He is the boss of colors, if you ask me. Anyone who messes with colors in photography and design, I will point my finger at him. He works at Nike WHQ full time and is a photographer in his free time. He's self taught on everything about photography and editing. Check out his work here

 

Миний зурагчин найз Jay тэр шөнөжингөө надад хань болж хамт байсан. Бас нэгэн бүтээлч залуу! Хэрвээ та надаас яагаад гэж асуувал тэр өнгөний загалмайлсан эцэг гэж би хэлнэ. Хурц тод өнгийн гэрэл зураг болон дизайнтай орооцолдож чадах хүн гэвэл би шууд тэрэн рүү заана. Jay Nike-д бүтэн цагаар ажиллаж чөлөөт цагаараа гэрэл зураг авдаг. Зураг авах арга барил, зураг засах, компютер дизайн дээр ажиллах гэх мэтийг бүгдийг нь бие дааж сурсан. Түүний бүтээлч ажлуудыг энд дарж сонирхоорой. 

 

 

The creative people in Portland hangout very differently than in my past experiences. They were leisurely having a drink or two and focused more on just talking to each other. Their focus was to throw out inspiring ideas, finding ways on how to collaborate, who to meet, scouting the talent and expressing their biggest challenges on pushing their limits. It was just incredible to me!

 

Эдгээр Портланд хотын бүтээлч залуучуудын уулзаж цаг өнгөрөөх байдал нь минийхтэй харьцуулбал тэс өөр. Тэд архи дарс бараг уухгүй бариад зогсоод байх нь тэр. Харин хоорондоо ярилцахад илүү төвлөрнө. Тэдний ярианы гол сэдэв нэгнийгээ өрдөх шинэ санаа, хамтарч ажиллах арга зам, нэгнийгээ нөгөөдүүл дээ танилцуулах, тэдний чансааг шавхсан ажлын тухай ярилцах. Энэ бүгд миний хувьд гайхалтай байсан!

 

When I was in my early 20's, the most awkward conversation was related to what I wanted to do, long term plans, and if I had any passions I wanted to pursue. Thus, I never used to talk about these topics. I was more focused on the goal of graduating from college - which I was not too passionate about. I cared more about what to wear and where to go out to eat. Nothing creative. But these kids are different!

 

Миний хорин хэдхэн насны хамгийн тухгүй ярианы сэдвүүд гэвэл ирээдүйд юу хийхийг хүсч байгаа, ямар нэгэн урт хугацааны төлөвлөгөө, хүсэл эрмэлзэлдээ хүрхийн тулд юу хийж байгаа. Тиймээс ч эдгээр сэдвүүдээр хэзээ ч үе тэнгийнхэнтэйгээ ярилцаж байгаагүй. Сургуулиа амжилттай төгсөх тал дээр илүү анхаарсан ч тэгтлээ оргилтол хүсэж тэмүүлсэн зүйл байгаагүй ээ. Юу өмсөж зүүх, хаана юу идэж уух вэ гэдэг дээр илүү анхаардаг байж. Ямар ч бүтээлч зүйл байхгүй. Тэгвэл эдгээр залуучууд шал ондоо!  

 

My message is here is that "there are so many ways to be creative."

Graduating from college and getting a job is not the only way to live. Find your talent and dig into yourself. You may have something you haven't discovered. Maybe you have writing and speaking skills like Jyssica, sales unique ideas and producing visions like Kandy, redesign something like Demetrius, create your own dance and move like Louis, take photo but have your own style like Jay.

In my case, I recently found out that I have a different taste in fashion and style, and I love to inspire people. I love to share my story and perspective. It took me 29 years, reading many books, meeting many good and bad people, traveling when I can afford it and get a chance to, and by becoming a mom. Good luck! 

 

Миний энд хэлэхийг хүссэн мессэж "бүтээлч байх харгуй олон арга зам бий." Нэг сургууль төгсөж нэг ажилд орох нь амьдрах цор ганц арга биш шүү! Өөрийгөө уудал, онгчи өөрийнхөө авъяас чадварыг хай. Магадгүй та Jyssica шиг бичиг ярианы чадвартай, Kandy шиг онцгой нөхцөлд юм борлуулах санаа болон продусерын хараатай, Demetrius шиг ямар нэгэн зүйлийг дахин дизайн хийх сонирхолтой, Louis шиг өөрөө бүжиг хөдөлгөөнөө дэглэх авъяастай, Jay шиг өөрийн гэсэн хэв маягтай зурагчинг өөрөөсөө нээх ч юм билэв үү.    

Миний хувьд гэвэл би саяханаас загвар болон стилийн хувьд бусдаас арай өөр мэдрэмж таашаалтай мөн бусдад урам зориг эрч хүч түгээх дуртайгаа олж мэдсэн. Надад тохиолдсон үйл явдлууд болон миний харж байгаа өнцөг ертөнцийг хуваалцах даа би үнэхээр дуртай. Би өөрийгөө таньж мэдхийн тулд маш олон ном уншиж, маш олон сайн муу хүмүүстэй танилцаж, чадах газраараа боломж алдалгүй аялаж, хүнтэй сууж хүүхэд төрүүлж 29 жилийг зарцуулжээ. Танд амжилт хүсье! 

 

                                                                                                                       3/2/2018

Mind of a Mongol

                                   

                                                                                                 Copy editor: Jenn Tinoco  

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive