Personal Style; Өөгөө дарж биш түүнийгээ ДӨВИЙЛГӨЖ хувцаслах ёстой ч байж мэднэ шүү!

May 8, 2018

How many decades has it been since we've been to told exactly what to wear from designers, fashion houses, trends, magazines and (most recently) bloggers? The biggest underlying problem that bothers me the most is that what these fashion oligarchs have told us to wear always changes. Thereby, in this post I want to talk about individual style.

 

Хэдэн арван жил бид fashion house, designer, trend, сэтгүүл, сүүлийн үед блоггеруудаар юу өмсөхөө заалгуулах юм бэ? Үүний гол асуудал нь эдгээр загварын олигархуудийн бидэнд юу өмсөхийг заасан зөвлөгөө байнга солигддог нь намайг хамгийн ихээр залхаадаг. Тиймээс энэ удаагийн нийтлэл дээ хувь хүний стилийн тухай ярихыг хүслээ.  

 

 

Model Ebonee Davis stated in an interview with Allure Magazine (March 2018), "I'm a model; it's my job to sell things. It's this moral conflict with me because I don't want someone to see an image of me and feel like they have to change something about themselves and buy the product, or the shoes, or whatever I am selling, to feel good about themselves...if they see me being free, accepting who I am, and loving myself, then they can love themselves, too." I'm definitely right there with her. 

 

"If you want to buy the same dress like mine, buy it from here."

 

I never wanted to be a that kind of blogger, and hopefully never will be. I feel this way, especially because the truth is that we all have different figures. What I'm wearing pictured here or on my social media accounts may not look good on you. BUT I'm willing to work with local designers and individuals who are starting their small business that will match my values and ethical standards for an honest brand.

 

 

Загвар өмсөгч Ebonee Davis Allure сэтгүүлийн энэ оны III сарын  дугаарт "Би загвар өмсөгч; Миний ажил бол бараа бүтээгдэхүүн борлуулах. Гэвч энэ нь эргээд миний хувь хүний ёс суртахуунтай харшилдаг.  Учир нь би хэн нэгэн миний зургийг хараад тэд өөрсдийгөө өөрчлөхийг хүсч тэр барааг худалдан авах, гутал юм уу, миний зарж байгаа юуг ч байсан өөртөө таалагдах гэж битгий аваасай гэж хүсдэг. Хэрвээ хүмүүс намайг эрх чөлөөтэй өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн бас хайрладгийг харвал тэд ч бас өөрсдийгөө хайрлах болно." гэж хэлсэн. Би энэ тал дээр түүнтэй гарцаагүй санал нийлдэг. 

 

"Хэрвээ та миний өмсөж байгаатай яг адилхан даашинз авхыг хүсвэл энд дараад авна уу."

 

Би хэзээ ч тийм блоггер болхыг хүсч байгаагүй бөгөөд ирээдүйд ч тэгэхгүй гэж найдаж байна. Ингэж бодох болсон учир нь бодит амьдрал дээр бидний биеийн галбир өөр. Миний энэ зураг дээрх хувцаслалт болон нийтийн сүлжээнд өмсөж байгаа хувцас танд зохихгүй байж болно шүү дээ. ГЭХДЭЭ би дотоодын дизайнер, миний эрхэмлэдэг үнэт зүйл болон үзэл бодолтой нийцсэн үнэнч шударга брэндүүд, бизнесийн гараагаа дөнгөж эхэлж яваа хувь хүмүүстэй ирээдүйд хамтарч ажиллах болно. 

  

A Thought: We all have our own figure from mother nature and our parents. No one knows your body better than you. So DON'T cover certain areas because fashion rule says NO. Maybe we should highlight those areas instead!

 

Бодол: Бид бүгд эх дэлхий болон эцэг эхээс заяасан өөрийн бие галбиртай. Таны биеийг танаас өөр илүү мэдэх хүн гэж үгүй. Тиймээс загварын ҮГҮЙ БОЛОХГҮЙ гэсэн дүрмийг дагаж өөрийгөө БИТГИЙ нууцалж байгаарай. Өөгөө дарж биш түүнийгээ ДӨВИЙЛГӨЖ хувцаслах ёстой ч байж мэднэ шүү!

 

 

Last fall when I visited my dad in Mongolia, we chatted about my childhood memories and he told me, "dirty never looked good on you," I looked at him confused. Then he elaborated, "when a kid gets dirty or messy from eating their food or from playing in the dirt they look adorable. But you... you never did." I finally got what he meant. Ever since then, I never forgot his sincere comment. I think messy still doesn't look good on me, in the fashion sense. Trust me, I know how to properly eat my food as an adult! Ha! I'm speaking more in regards to fashion. For example, that loose, over-sized baggy clothes style -  I definitely don't rock it well. For other people that kind of style looks so cool on them.

 

At this place and time, I want to give my readers a fashion style idea and be the resource to inspire that idea. Work with your body. Honestly, my body isn't curvy. We have this saying in Mongolia that goes: If your body is flat and you decide to wear loose clothes, people won't know if they are looking at the back or the front of your body.

 

In conclusion, NO lose clothes for me!

 

Ноднин намар би аавтайгаа багынхаа дурсамжийг хөөрөлдөөд сууж байхад аав "Миний охинд халтар зохидгүй хүүхэд байсан" гэв. Би сайн ойлгоогүй янзтай аавруугаа хартал "жоохон хүүхдүүд хоол ундаа энд тэндээ наагаад эсвэл гадаа тоглоод  халтайхаар нээх  хөөрхөн харагддаг даа тэр миний охинд ерөөсөө зохидгүй байсан" гэхэд л сая ойлгосон. Түүнээс хойш тэр үг огт санаанаас гардаггүй юм. Бодоод байхад надад одоо ч халтар зохидгүй.  Би нас биенд хүрсэн хүн одоо хоолоо асгаж цутгалгүй цэвэрхэн идэж сурсаан хэхэ. Загварын талаасаа "халтар" навсгар нэвсгэр, хайш яайш хувцаслалт зохидгүй гэж хэлэх гэсэн юм. Зарим хүмүүсд тийм стиль үнэхээр COOL харагддаг. 

 

Яг энд, энэ цаг мөчөд би уншигчид даа загварын стилийн санаа өгөх мөн шинэ сэдэл авах эх сурвалж нь байхыг хүсч байна. Уншигч та өөрийнхөө биетэй тулж ажиллаарай. Үнэнийг хэлхэд миний бие хотгор гүдгэр бол биш. Би туранхай, хөх бөгс багатай. Нэвсгэр хувцас өмсөхөөр Урагшаа хараад байгаа юм уу? Хойшоо хараад байгаа юм уу? гэдэг шиг ер юм өмссөн харагддаггүй.

 

Дүгнэлт: Миний хувьд нэвсгэр хувцас лав тохирохгүй!

 

 

My philosophy for styling is to focus on one area. Either the upper body or lower body. If I am wearing a short skirt, then I focus on my lower body. I enhance my legs and have fun with my taste in socks and shoes. On top, I wear something that shows less skin and toned down or more plain.

 

Миний стилийн үндсэн зарчим бол биеийн нэг хэсэг дээр төвлөрөх. Биеийн дээд хэсэг аль эсвэл доод хэсэгт. Хэрвээ би богино банзал өмссөн бол бэлхүүснээс доош төвлөрч хувцасладаг. Хөлөө гайхуулна бас дуртай оймс болон гутлаар гангардаг. Харин дээгүүрээ аль болох нүцгэн арьс бага харагдуулсан, энгийн элдэв ухлаадасгүй даруухан цамц подволк өмсдөг.

 

 

Less is more. For this particular look (below) the dress itself was tight and long. It needed a break in it so I decided to wear a solid black waist bag. Now it's easier on the eyes and you can easily see where my waist is.

 

Цөөхөн байх тусмаа илүү. Доорх зураг дээрх хувцаслалтын даашинз бариу бас урт байсан. Дунд нь ямар нэгэн завсарлага хэрэгтэй санагдсан тул бэлхүүсээр зүүдэг цүнх зүүсэн. Одоо нүдэнд эвтэйхэнээс гадна миний бэлхүүс анхаарлыг шууд татаж байгаа биз.

 

 

Reminder: everyone has different figures and we all possess our own beauty. I encourage you... my lovely readers... to wear the types of clothes that represent you and that can show off your personality. If you create a look that truly represents YOU and makes you feel comfortable, trust me, you'll look way better than wearing any (expensive) designer clothes.

 

Сануулга: хүн нэг бүрийн бие хаа, царай зүс өөрийн гэсэн онцлог болон үзэсгэлэнтэй. Миний хайртай уншигчидаа... үүнийгээ тододгосон ТАНЫГ хувь хүнийг тань илэрхийлсэн хувцас өмсөөрэй. Хэрвээ та өөрийгөө илэрхийлсэн хувцаслалт/төрхийг бүтээвэл ямар ч мундаг дизайнерийн үнэтэй хувцас өмсөнөөс ч илүү сайхан харагдана болно. 

 

Thanks for stopping by my blog! 

 

Mind of a Mongol

 

                                                                                                   Copy editor: Jenn Tinoco

                                                                             Photographer: Mary Komarova; Nico

                                                                                    Photos touched up by: Jay Buezo

Location: Casa Faena Hotel, Miami 

Tags: trench coat scarf fashion stylist

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive