My Empowering Month - June

June 18, 2018

No doubt June is my favorite month! The main reason is because all around the world, different kinds of festivals, carnivals, outdoor concerts, shows, parades and events are happening in June. This is also due to fact that summer weather is in full effect and school's out so it's the perfect time to get people engaged and have their voices heard. I sometimes imagine that if I was able to zoom out to see Earth in its entirety, these festive vibes are hitting one another, country by country, where one side of Earth's people are calm and sleeping and the other side of the world is awake and celebrating. There are two events that are very meaningful to me this month. 

 

Зургаа дугаар сар эргэлзээгүй миний хамгийн дуртай сар! Учир нь энэ сард дэлхий даяар янз бүрийн фестиваль, карнавал, гадаах тоглолт, шоу, баярын жагсаал, гэх мэт олон үйл ажиллагаа өрнөдөг. Цаг агаар дулааран сургууль цэцэрлэг амарч хүмүүс анхаарлаа нийгэмрүү илүү хандуулж дуу хоолойгоо өргөхөд тохиромжтой ч цаг. Би заримдаа дэлхийг жижигсгээд харж болдог бол нэг фестивалийн  давалгаа нөгөөхийгөө түрж орон орноор давалгаалан давалгаалсаар эдгээр баярт өдрүүд нэгэндээ нөлөөлдөг байх даа гэж төсөөлдөг. Дэлхийн нэг талд хүмүүс тайван нойрсож байхад нөгөө талд хүмүүс сэргэлэн цовоо баяраа тэмдэглэж байх жишээний хэхэ. Энэ сард миний хувьд гүн агуулгатай хоёр үйл ажиллагаа болдог.

 

World Naked Bike Ride 2016 Chicago. Миний 2016 оны зураг www.timeout.com вэб сайтны эхний зурганд тавигдсан байсан. Сонирховол энд дараад үзээрэй! 

 

No. 1 World Naked Bike Ride (WNBR)

 

I have a strong connection with bicycles within me - mentally and physically. My dad used to be a Master Cyclist in Mongolia. He kept his racing bike in our apartment 24/7, during all four seasons. In the early 1990s, personal supplies were rare in Mongolia, and financially most of the general population couldn't invest in professional hobbies, therefore my dad gave up cycling. For example, when I couldn't find a hair band or if I had lost them, my mom would cut my dad's old bike tube and make a band for my pony tail. I remember we used his old bike tubes for rubber bands and for patching other's bike. My dad and his brothers would place me in their bike's top tube and go "bare front riding" (no child carrier) and commute to grocery store or from house to house. I don't remember the date when I officially learned how to ride a bike, but I feel like I always knew how to ride a bicycle more than a horse (which is uncommon in Mongolia!). In general riding a bike just makes me feel free, like a bird. Okay let's go back to the Naked bike riding thingy...

 

My first ever WNBR experience was in June 2014 in Chicago. I had extraordinary experience! The vibe that people brought left me speechless; bare naked with nothing to hide, nothing to be shy about, accepting yourself however you are. The positivity and the passion made me loosen up, freeing myself, to be in the moment and enjoy it. How much skin you want to bare or not is totally up to you. Age, gender, size, body hair, race; they are all accepted there. Its all about freeing yourself and letting the energy out.

Why do people decide to ride bicycles naked once a year? Because it gets more attention. Why we need more attention? We want to deliver this very important message: "USE LESS GAS!"

There were about 1,500 naked people riding their bikes and chanting "LESS GAS! MORE ASS!" for 14 miles straight through the most crowded areas in downtown Chicago. Now it has become our family tradition to attend a WNBR every year. This year Portland WNBR is on June 23rd. This will be our first Naked Bike Ride in Portland and we are very excited to bring our asses up there and send the message.  

 

WNBR 2014 in Chicago

 

Би өөрийгөө унадаг дугуйтай сэтгэл зүй болоод бие бялдараараа хүчтэй холбоотой гэж боддог. Миний аав Монгол Улсын Дугуйн Спортын Мастер хүн. Аавын маань уралдааны дугуй манай гэрийн нэг гишүүн шиг л жилийн бүх улиралд манай гэрт байдаг байсан. 1990 - ээд оны эхээр хувийн хэрэглээний бараа ховор мөн ард иргэдийн дийлэнх нь санхүүгийн хувьд хоббиндоо хөрөнгө оруулах боломж бага байсан үе. Түүний нэг жишээ гэвэл аав минь дугуйн спортоо орхиж намайг үсний боолтгүй болсон үед ээж аавын хуучин дугуйны дотуур хамерыг хайчилж миний үсийг боодог байлаа. Аавын дугуйны дотуур хамеруудыг үсний боолт, өөр дугуйны нөхөөс болгоод дуусгаж байсныг би тодоос тод санадаг. Манай аав болон авга ах нар маань намайг дугуйныхаа урд сундлаад л дэлгүүр хоршоо, гэрээс өвөөгийнхрүү гэх мэт ойр зуур дагуулаад л явдагсан. Одоогийнх шиг хүүхдийн зориулалтын суудал гэж байхгүй ээ. Дугуйных нь гол төмөр дээр нь хөндлөн суугаад л хамт жирийлгэнэ хэхэ. Би дугуй унаж сурсан өдрөө санадаггүй юм. Миний л мэдхийн би үргэлж дугуй унахыг морь унахаас илүү мэддэг байсан. Ер нь би дугуй унахаар эрх чөлөөтэй шувуу болсон мэт санагддаг шүү. За эргээд Дэлхийн Нүцгэн Дугуй Унадаг өдөрлүү оръё... 

 

2014 оны 6 сард анх удаа Чикаго хотын Нүцгэн Дугуй Унах үйл ажиллагаанд оролцож байжээ. Энэ жагсаал надад үнэхээр онцгой гоц сэтгэгдэл үлдээсэн! Тэнд цугласан хүмүүсийн биедээ тээн авч ирсэн эрч хүч, эхээс төрсөн нүцгэн биеэ ил гарган, юунаас ч ичихгүй, өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэшгүй. Тэдний эерэг болоод эрч хүчтэй байдал намайг өөрөөрөө байх, өөрийгөө эрх чөлөөтэй байлгах, байгаа цаг мөчдөө амьдрах, түүнийгээ мэдрэхэд минь тусалсан гэж хэлж болно. Энэ үйл ажиллагаанд огт нүцэглэхгүй байх болон бүрэн нүцгэлэх нь хувь хүний дур. Нас, хүйс, өндөр нам, тарган туранхай, үсэрхэг байх, хар, шар, цагаан, улаан, өнгөт арьс бүгд эрх тэгш хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ бол өөрийгөө чөлөөлж нийгмийн статусаа илэрхийлж дуу хоолойгоо өргөдөг өдөр. 

 

Яагаад бид жилд нэг удаа нүцгэн дугуй унадаг вэ? Хүмүүсийн анхаарлыг илүү татахын тулд. Яагаад бид хүмүүсийн анхаарлыг илүү хүсээд байна вэ? Учир нь бид "ШАТХУУН БАГА ХЭРЭГЛЬЕ!" гэсэн чухал мессэж хүргэх гэсэн юм. Тэр жил ойролцоогоор 1,500 нүцгэн дугуйчид "БАГА  ШАТХУУН! ИЛҮҮ ӨГЗӨГ!" (дугуй унахаар өгзөгний булчин чангардаг) гэж нэг дуугаар орилж Чикаго хотын хамгийн хүн ихтэй газруудаар нийтдээ 22 км дугуйгаар явсан. Түүнээс хойш жилдээ нэг удаа нүцгэн дугуй унах нь манай гэр бүлийн уламжлал болсон. Энэ жилийн WNBR Портленд хотод 6 сарын 23-нд болно. Манай нөхөр бид хоёр өгзөгнүүдээ аваачиж мессэжээ илгээхэд бэлэн!

 

 Чикаго хот 2016 он. Цаагуур хүмүүс чармай нүцгэн хэхэ

 

No. 2 Pride Parade

 

Lesbian, gay, bisexual, transgender and intersex (LGBTI) is unfortunately still considered taboo in many parts of Mongolia. I remember when I was kid, in the city I lived, there were two men who dressed up and perceived themselves as a female. Their nicknames given by the locals were "Gomo Naraa - Gay Naraa," "Manin Ganbuush - Transgender Ganbuush." I heard a lot of ugly stories about them. There was gossip that groups of people would wait for him at a corner by their apartment building and beat them up. LGBTI people had to hide from the community and split from their family in Mongolia, because of the shame and embarrassment expressed by their immediate family.

 

 Portland Pride Parade 2017

 

I have a personal respect for each and individual person. When I think of any LGBTI people I wonder how hard it was to accept themselves when their family, friends, community and society are not accepting of them. How though was it to come out of the closet for some people in places like Mongolia. I feel so proud and empowered by the people who celebrate their own gender and sexuality. It was on June 2014 when I got to experience my first Pride Parade in the US. Ever since, my family has celebrated the freedom they now have every year during the #PrideMonth. 

We bring our son to the pride parade with us too! He's currently a toddler and doesn't know why they are marching but he will know in his own way with years to come. I believe and I truly hope his generation will have no problem and be 100% tolerant when it comes to this subject. When it comes to gender identity and sexual preference, as parents to my child, I don't have to explain if it's right or wrong, good or bad. We will not filter our son with our opinions. If he ever asks about LGBTI sexuality we will inform him, not give our opinion. This is one of the parenting practices my husband and I actively try to do. Hopefully he will appreciate our approach when he gets older. This year Portland Pride Parade is on June 17. Our family is ready to let out our Rainbows. 

 

In America there is a saying,"don't knock it 'till you try it." Go out and attend a parade this summer that you have never been to, even if you might be against it privately... Give it a chance to change your mind and encourage others to be open minded.

 

Portland Pride Parade 2017 

 

Лесби, Гей, Бисекс, Трансжендер гэх мэт бэлгийн цөөнхүүд харамсалтай нь манай орны зарим хэсэгт цээртэй сэдэв хэвээр байгаа. Би хүүхэд байхдаа Гомо Нараа, Манин Гамбууш гэдэг хочтой хүмүүсийг гадуурхадаг дээрэлхэдэг тухай муухай зүйл зөндөө сонсож байсан. Бөөнөөрөө байрных нь үзүүрт хүлээж байгаад тэднийг зодсон ч гэх шиг үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив байрны ах нар онгироод ярьж байхыг санаж байна. Бэлгийн цөөнхүүд нийгмээс нуугдах, гэр бүлийн нэр хүндийг гутаалаа гэх ойр дотны хүмүүсийн үгнээс болж гэр бүлээсээ өөрсдийгөө тусгаарлах явдал ч гардаг.

 

Би хувьдаа хүн нэг бүрийн оршихуйг хүндэлдэг. Бэлгийн цөөнхүүдийн тухай бодхоор нийгэм, ойр орчмын хүмүүс, найз нөхөд тэр битгий хэл гэр бүлийнх нь тэднийг хүлээж авах цаг болоогүй байхад өөрийнхөө өөр сонирхолтойг хүлээн зөвшөөрөх дотоод зөрчил нь ямар хэцүү байсан бол гэдэг бодол өөрийн эрхгүй орж ирдэг. Ялангуяа манай орон шиг эдгээр хүмүүсээ гадуурхадаг газар өөрийгөө илчлэх ямар хүнд байдаг бол доо.

 

Шүүгчид...шийдвэрээ батладаг алхаа барьсаар жагсаалд оролцоно. Портланд хот 2017 он.

 

Анх удаа 2014 оны 6 сард Чикаго хотод би Pride Parade - ийг үзэж байсан. Өөрийн хүйс болон сексийн сонирхолынхоо төлөө тэмцэж түүнийгээ тэмдэглэж дуу хоолойгоо өргөж байгааа тэд нараар үнэхээр бахархаж бас эрч хүчийг олж авсан. 2014 оноос хойш манай гэр бүл тэдний эрх чөлөөгөө тэмдэглэдэг 6 сард тэдний жагсаал дээр очиж хамт баярыг нь хуваалцдаг болсон. Манай нөхөр бид хоёр хүүгээ хамт авч явдаг. 3 настай хүү маань тэд юу тэмдэглэж яагаад жагсаж байгааг мэдэхгүй ч цаг хугацааны явцад өөрөө мэдэх болно. Миний хүүгийн үеийнхэнд энэ сэдэв асуудал огт биш, тэдний сэтгэхүй үүнийг 100% боловсруулах чадвартай болсон байна гэдэгт би илтгэлтэй байдаг. Хүйсийн байдал, бэлгийн сонирхолын хувьд аав ээжийнх нь зүгээс энэ зөв тэр буруу, эсвэл ингэвэл сайн эсвэл тэгвэл муу гэж тайлбарлах албагүй. Бид хоёр өөрсдийн бодлоор хүүгийнхээ сэтгэхүйг шигшиж шүүлтүүрд оруулахгүйг хичээдэг. Хэрвээ хүү маань энэ сэдвээр асуувал өөрсдийнхөө бодлыг биш харин энэ талын мэдээллийг харамгүй хэлж өгнө. Энэ нь манай нөхөр бид хоёрын хүүгээ хүмүүжүүлдэг аргын нэг юм уудаа. Хүү маань том болоод бие хүн болхоороо аав ээждээ баярлах байхаа. Өнөөдөр Портленд хотын Pride Parade болно. Бид гурав очиж Солонгоо намируулахаар гарлаа. 

 

Америк-д "Оролдож ч үзээгүй байж бүү үзэн яд" гэсэн үг бий. Энэ зун өмнө нь очиж үзээгүй баярын жагсаал цуглаандаа оролцож үзээрэй. Та дотроо үгүйсгэдэг дургүйцдэг байж ч болно... Хамгийн гол нь таны бодлыг жоохон ч гэсэн өөрчлөхөд нэг удаа боломж олгож бусдад задгай сэтгэхэд нь дэм болоорой.

 

Unicorn and Zander :)

 

Зандар ээжийнхээ хамт Портленд хот 2017 он 

 

Peace Mind of a Mongol

 

                                                                                                           Copy Editor: Jenn Tinoco

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive