Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

This blog post has lived in me for many years and it's recently been awaken by different influences and experiences. The past several months, this suppressed topic has conversed within me and opened my eyes. An epiphany. It is about accepting the skin I wear everyday and the body which carries me around. I hesitated to face to it for a long while. Nevertheless, at this very moment, I'm confident to spill out my tenderness and share with you - my journey to understanding my own beautiful beauty.

 

 

Wake up every single morning feeling flawless and admiring myself nonstop is not me. What has changed is thinking and wishing of adjusting my facial features and body shape shifted into accepting and appreciating what I've got. Such a relief! Feels like huge rock lifted off my shoulders. 

 

Here's my story.

 

The introduction to beauty for me started when I was little girl, whom was adoringly called "my ugly girl" by my parents. The word UGLY was never offensive or bothered me as a child. I thought it was normal to use the word as a form of endearment, of course. I had no perception on what ugly verses pretty was until I reached high school. A classmate of the opposite sex borrowed my math book once and when he returned it, there was a huge mark on the cover that read "90% nose." I went home and looked in the mirror and thought, "Wow I really do have a big nose!" Then I found out that high school nicknames are worse. Some of mine were horse, marmot, shark and nose Haliun etc. It made me feel like I fell into an ugly category all of a sudden. Also, growing up in a big family and living all together with many relatives in the same home created more nicknames. My uncle used to call me "little black girl" and would tease me until I cried. At the time, I thought all these comments and bullies were being attracted to me because my lips were thicker than people around me. Plus I had a big nose and a skinny body. That's how I perceived myself based on these nicknames, and I didn't like it.

 

Then the chapter started where I wanted to change myself.

 

Double eyelids were a prized feature in my beauty world. I was so obsessed with the idea that I tried getting double eyelid surgery at the tender age of fourteen. Thankfully, I went to the wrong clinic for consultation and my mom did not support the idea. Yet, I still used glue and specialty stickers on my eyelids to create a crease as an illusion of a double eyelid. These types of stickers are readily available for purchase in beauty stores in Mongolia. I ended up getting an allergic reaction on my eyelids because of the chemicals they carried. Changing my eye shape dream I had went right out the window with my allergy. Then it was my big lips which I hated the most. I used to suck and bite my bottom lip to try and make it appear smaller or thinner. I never wore lipstick on my lips until the MAC cosmetics girl applied a wine red lipstick shade on my lips about three years ago. For the first time in my life I thought that maybe, just maybe, my lips are the most beautiful feature on my face. I walked out of that store and for the next 40 minutes on my way home, I had a huge smile on my face on a cold, dreary winter day in Chicago. 

 

In the spring of 2017, I finally took a leap of faith and went back to South Korea to get my nose done. I scheduled a consultation and met with a surgeon. He asked, "do you want the current nose job trend or do you prefer a natural looking nose that will compliment your face?" I started to ask myself so many questions... "Is there such a thing as a nose trend in Korea? What if the trend changes?" Anyway, the price tag for the nose job was a bit higher than I expected. The Korean surgeon also explained that building a nose is easier than trimming and shaping a large nose. That's why it's more expensive. I started to contemplate the idea of being extra cautious and careful about my nose as it healed, on top of the 15 hour plane ride back home to America with my two-year old son - it didn't sound like a good plan. What if my son accidentally knocks my nose out? I'd be screwed. So I didn't schedule the plastic surgery. That idea also went out the window.

 

 

Let me assure you, there was always something in me that always said: HALIUN, YOU ARE BEAUTIFUL! I knew it deep inside. It's just that the environment we live in, the bullies in our lifetime, social media, marketing strategies aimed at women, and so many other negative influences; they all distract us from our own sense of beauty. These types of distractions make us feel less worthy and just UGLY. People have told me before how beautiful they thought I was, but I never believed them. 

 

Finally, the self learning chapter began.

 

This chapter started in the summer of 2017, when my Mind of a Mongol idea came to light. I looked for my real sense of self and started to dig deeply into my mind/myself/my heart. "Who am I to inspire people if I didn't find myself inspiring and accept myself for the way that I am? For my looks?" To be honest, I'm still working on it. But this journey has made me realize that our facial features and body shapes are truly passed down from our great-great-great-grandparents and ancestors. Now when I look in the mirror, I can see a piece of my son (which I passed down to him), a piece of my mom, my dad, my grandparents and finally, myself.

 

Our body is amazing! Ahhh! it's a WONDER FREAKING LAND.

 

With this new mindset, I don't want to change anything about my face or from my body... ever! And I don't want anyone to change themselves either. I began to appreciate my healthy body and taking care of what I already have. I'm eternally grateful. 

 

Please, next time you look at yourself in a mirror... try and discover the beautiful mixture of your ancestors, great grandparents, your parents, and you. Or I hope that you have already discovered that about yourself. How beautiful is that? Let's celebrate our beauty.

 

Let it be!

This whole thing makes you, uniquely you!

It's your identity.

 

I hope that this story of my journey to beauty has helped you reflect on your own beauty!

 

Love,

 

Mind of a Mongol

 

P.S. Thank you very much to my copy editor (and friend) Jenn Tinoco and photographer Nino Ortiz for helping me complete this post! 

 

 

Энэхүү блог пост миний дотор унтаж сэрсээр олон жил амьдаржээ. Улиран одсон сүүлийн хэдэн сарын гадна дотны нөлөөллөөс болж энэ гачлантай сэдэв гүн нойрноосоо бүрэн сэрж ам нээн өөртөө минь ярилцан нүдийг минь онгойлгосон билээ. Энэ хорвоо дээр намайг оршоож байдаг арьс, бие мах бодио байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн тухай юмаа. Үүнтэй нүүр тулхаас зугтаж олон удаа удаан хугацаагаар хойшлуулсан ч яг энэ мөчид эмзэг сэдвийг эмзэгхэн сэтгэлээсээ цалгиулахад бэлэн байна. Цаг нь ч ирж. Ингээд өөрийн гоо үзэсгэлэнг эрж хайж түүнийг ойлгосон аялалаасаа та нартайгаа хуваалцая.

 

Өглөө болгон сэрээд үзэсгэлэнтэй гэдгээ мэдрээд өөрийгөө шүтэн бишрэгч би бишээ. Зүгээр л хуучин сэтгэлгээ өөрийн царай зүс бие хаанаас энийг нь өөрчлөх юмсан гэдэг бодол хүсэл минь 'чи байгаагаараа сайхан үүндээ таларх' гэдэг бодолруу хувирсан юм. Мөрөн дээрээсээ асар том бул чулуу аваад хаясан мэт мэдрэмж. Үүнийг би сэтгэлийн амар амгалан хүнд өвчнөөс ангижирсан мэдрэмжтэй зүйрлэнэ.

 

Миний бяцхан түүх 

 

Гоо үзэсгэлэнгийн танилцуулга ээж ааваараа өхөөрдүүлэн "миний муу царай муутай охин" гэж эхэлжээ. Хүүхэд насандаа ЦАРАЙ МУУТАЙ гэдэг үгэнд би хэзээ ч эмзэглэж төвөгшөөж байгаагүй. Халтайсан царай муутайгаараа энхрийлүүлдэг байсан юм чинь. Царайлаг, царай муутай гэх ойлголтыг арван жилийн ахлах ангид ортолоо мэдэдгүй явж. 9-р ангид манай ангийн нэг хүү миний математикийн номыг гуйж хэрэглэчихээд буцааж өгөхдөө хавтсан дээр нь томоор "90% хамар" гээд бичсэн байв. Би гэртээ очиж өөрийгөө олон талаас нь тольдож  "хөөх, нээрээ би том хамартай юм байна" гэдгээ олж мэдсэн. 10 жилийн хоч хамгийн гэмгүй ч хамгийн сэтгэлд тод байдаг нь. Минийх морь, тарвага, акул, хамар Халиун гэх мэтээр үргэлжилнэ. Дээр нь гэртээ олуулаа амьдархаар хоч мундах биш. Манай нагац ах намайг дорвойчоод хорчийчоод "хар арьстангууд" шиг гэж уйлтал шоглодог байсансан. Миний уруул үнэхээр эргэн тойрны минь эмэгтэйчүүдийнхээс том. Дээр нь хамар монхор, туранхай жижиг биетэй. Энэ бүхнээс болж ийм хочтой болж шоглуулж байгаа мэт санагдаж өөрийн мэдэлгүй царай муутай гэдэг бүлэгрүү өөрийгөө оруулж орхив.

 

Өөрийгөө өөрчлөхийг хүсэж эхэлсэн нь

 

Давхараатай алаг нүд шидтэний бэлэг мэт санагдана. Давхараа л оёулчихвал хөөрхөн болчих гээд нялх 14 насандаа халтар хэдэн цаас бариад гоо заслын эмнэлгийн үүдийг татах нь тэр. Аз болход буруу эмнэлэг дээр очиж таарлаа. Дээр нь ээж ч ёозгүй. Наадаг давхараа болон цавууг дээд зовхин дээрээ харшил гартал наагаад аргагүйн эрхэнд давхараатай болох мөрөөдөл харшилтай минь хамт арилан одсон юм. Одоо нөгөө миний хамгийн дургүй даравгар доровгор уруул. Жимбийсэн нарийхан уруултай харагдах гэж олоон жил гадуур явахдаа доод уруулаа сорж зууж явдаг байлаа. Урууландаа тосон өнгөлөгчөөс өөр өнгө хүргэнэ гэж гонжинжоо. Гэтэл одоогоос гурван жилийн өмнө MAC cosmetics - ийн худалдагч бүсгүй улаан дарсан өнгөөр уруулыг минь будаж би тэгхэд анх удаа миний уруул надад байдаг хамгийн хөөрхөн зүйл юм уу даа гэж бодсон. Чикаго хотын салхитай өвлийн хүйтэнд 40 минутыг ажрахгүй гэрлүүгээ нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулж  баяртайгаар алхаж байж билээ. 

 

2017 оны хавар зориг шулуудаж "Нэг л удаа амьдрах юм чинь яадаг юм хүссэнээрээ амьдарна!" гэсээр хамраа янзлуулахаар Солонгос орныг зорив. Цаг авч мэс заслынхаа эмчтэй уулзахад "Одоогийн тренд болж байгаа хамар хийлгүүлэх үү? эсвэл царайндаа тохирсон байгалаасаа юм шиг харагдах хамар хийлгүүлэх үү?" гэж асуухад миний дотор "Хамарны тренд гэж бас байдаг аа? Тэр тренд хоцрогдвол яах вэ?" гэх мэт зөндөө асуултуут гарч ирлээ. Хамгийн гол нь миний хүсэмжилсэн хамарны үнэ ханш нь бодож байснаас өндөр байв. Эмч тайлбарлахдаа том хамрыг багасгах, шулах, хэлбэрт оруулах нь жижиг хамрыг босгохоос илүү ажиллагаатай учир үнэтэй байдаг юм гэнэ. Хамраа бүрэн эдгэтэл нь болгоомжтой байх, дээр нь 2 настай хүүтэйгээ 15 цаг Америк руу нисэх нэг л санаанд багтахгүй байв. Миний хүү хойшоо нэг гэдийхэд л ээжийнх нь хамар сүйрлээ шүү дээ. Тэгээд хамрын мэс ажилбар талаар өнгөрөв.

 

 

Нэг зүйл хэлэхэд миний дотор: ХАЛИУНАА ЧИ БАЙГААГААРАА ҮЗЭСГЭЛЭНТЭЙ гэж нэг зүйл үргэлж хэлдэг байсан. Би үүнийгээ гүнийн гүнд мэддэг байсан. Зүгээр л бидний амьдарч байгаа орчин, амьралын хүрд цаг хугацаанд авсан доромжлол, сошиал ертөнц, эмэгтэйчүүд рүү чиглэсэн маркетинг, бусад сөрөг нөлөөллүүд биднийг өөрсдийн гоо үзэсгэлэнг мэдрэх сэрэл юмнаас нь холдуулж саринуулж орхидог. Тэгээд эцэст нь бид хэн ч биш юу ч биш зүгээр л ЦАРАЙ МУУТАЙ ХҮН болгочихдог. Хүмүүс надад чи үзэсгэлэнтэй эмэгтэй гэж хэлдэг байсан ч би тэдэнд итгэдэггүй байсан.

 

Өөрийгөө ойлгож эхэлсэн нь 

 

Амьдралын минь энэ бүлэг 2017 оны зун Mind of a Mongol - ийг эхлэх санаа орж ирэхтэй хамт эхэлсэн юм. Би жинхэнэ өөрийгөө олох эрэлд гарч өөрлүүгээ шумбасан. Би хэн юм бэ? Хэн болчоод бусдад урам зориг гэрэл гэгээ түгээх гээд байгаа юм бэ? Өөрийгөө  таниагүй, байгаа байдлаа ч хүлээн зөвшөөрөөгүй байж бусдад нөлөө үзүүлдэг би хэн бэ!

Үнэнийг өчхөд би одоо ч өөрийгөө бага багаар нээсээр л байна. Гэхдээ энэ шумбалт эрэлтийн маань олон нээлтийн нэг нь миний бие царай зүс бол миний элэнц эмээ, хуланц өвөө олон үе удам дамжиж ирсэн өвөг дээдсийн минь мах-цус-яс яваа гэдгийг мэдсэн. Одоо би өөрийгөө толинд хархад миний мах цусны хэлтэрхий миний хүү, ээжийн минь нэг хэсэг, аавын маань нэг хэсэг өвөө эмээгийнхээ нэг хэсгийг тэгээд хамгийн сүүлд би өөрийгөө олж хардаг болсон.

 

Бидний мах бодь бол гайхамшиг! Зүгээр СОЛИОРМООР ЕР БУСЫН ЕРТӨНЦ!

 

Үүнийг мэдсэн ийм ухаан санаатай хүн нүүрнээсээ биенээсээ юуг ч хэзээ ч өөрчлөхийг хүсдэггүй юм байна. Бусдыг ч өөрчлөхийг хүсдэггүй юм байна.  Би одоо эрүүл бие саруул ухаандаа талархаж байгаагаа тордон дотроосоо гэрэлтэж яваа. 

 

Та дараа өөрийгөө толинд харахдаа уулзаж байгаагүй өвөг дээдэс, эмээ өвөө, аав ээж, ах эгчийн тань сайхан төрхүүдээс тунг нь яг тааруулж танд өгсөн үзэсгэлэнг олж хараарай. Магадгүй та аль хэдийн олоод харсан ч байж мэднэ. Ямар гээчийн гайхамшиг вэ тэ!? Бүгдээрээ гоо үзэсгэлэнгээ гайхуулъя, тэмдэглэе!

 

Байгаа зүйлийн байгаагаар нь байлга!

Энэ таны цор ганц, давтагдашгүй, бие хүн гэдгийн нэг баталгаа!

 

Миний өөрийнхөө гоо үзэсгэлэнг олсон аялал таныг өөрийгөө тусгаж харахад нэмэр болно гэдэгт итгэж байна. 

 

Гүнээ хүндэтгэсэн Mind of a Mongol,

 

Энэ хөрөг зургуудыг өөрөөсөө юуг ч өөрчлөхгүй гэх үзэл бодолдоо зориулж даруулсан билээ. Хувийн зургийн цомгоосоо хуваалцав.

   

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Featured Posts

Beauty in Us - Бидний Гоо Үзэсгэлэн

April 11, 2019

1/10
Please reload

Recent Posts

November 27, 2018

March 20, 2018

February 4, 2018

Please reload

Archive